Лонон брэндийн шоурүүмийн нээлт амжилттай боллоо

2024 оны 05 сарын 06

Лонон брэндийн шоурүүмийн нээлт амжилттай боллоо

2024 оны 4 сарын 27-нд Lonon брэндийн Showroom-ийн албан ёсны нээлт боллоо

Тус өдөр бүх бараагаа 20-50% хямдралтай худалдаалсан байна.


Лонон брэнд нь 1991 онд БНХАУ-д үүсгэн байгуулагдсан.

Цахилгаан инженерчлэл, гэрэлтүүлэг, агааржуулалт, гэрийн ухаалаг системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба бүх төрлийн лед гэрэл үйлдвэрлэдэг. Хятад дахь цахилгаан дагалдах хэрэгслийн үйлдвэрлэлээр эхний гуравт жагсдаг цахилгааны салбарт тэргүүлэгч байгууллага юм.

Үүсгэн байгуулагдсанаас хойших 33 жилийн хугацаанд Лонон брэнд нь бүтээгдэхүүний шинэчлэл, үйл явцыг сайжруулах, эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр бие даасан технологийн судалгаанд анхаарлаа хандуулсаар ирсэн бөгөөд үүний үр дүнд маш сайн чанартай бүтээгдэхүүнүүдийг бий болгож, хэрэглэгчдэд тааламжтай гэрлийн шийдлүүдийг санал болгосоор ирсэн шилдэг брэнд юм.

Тус брэнд нь дэлхийн топ 500 компанийн нэг болох Honeywell-тэй хамтран ажилладаг бөгөөд Wal-mart, Goodyear, Emerson, KFC, Harbin нисэх онгоцны үйлдвэр, Шанхайн метро зэрэг томоохон газруудын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Дэлхийн 80 гаруй улсад худалдаалдаг дэлхийд танигдсан брэнд юм.

Манай хаяг: УБ хот БЗД-26-р хороо Дүнжингарав-н зүүн талд шинэ зуун айл барилгын материалын төв 174 тоот

Холбоо барих: 8911-0989, 8887-9228

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл