2024 оны орчин үеийн гэрэлтүүлгийн чиг хандлага

2024 оны 06 сарын 12

2024 оны орчин үеийн гэрэлтүүлгийн чиг хандлага

1.Ухаалаг гэрэлтүүлэг: Аппликейшн болон дуу хоолойгоор удирдах бүрэн боломжтой ухаалаг гэрэлтүүлгийн систем нь хэрэглэгчдэд өөрсдийн сонголт, хэрэгцээнд нийцүүлэн гэрэлтүүлэг, өнгө, орчноо тохируулах боломжийг олгодог.

2.Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг: Лед гэрэл нь эрчим хүчний хэмнэлттэй болон удаан эдэлгээтэй байдлаараа гэрлийн зах зээлд илүү орон зайг эзэлсээр байна. Мөн түүнчлэн нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэг болон сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэгийн систем нь сүүлийн үед түгээмэл болж байна.

3.Био дизайн: Байгалиас санаа авсан дизайнтай ба байгальд байгаа мэт мэдрэмж төрүүлдэг.

4.Минимал: Цэвэр энгийн минимал загвар. (Соронзон замын гэрэл)

5.Өвөрмөц авангард, баримал мэт загваруудын гэрлүүд.

6.Эрүүл гэрэлтүүлэг: Хүний амьдралын хэмнэлд тохирсон эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй байгалийн гэрлийг орлох гэрэлтүүлэг. Энэ төрлийн гэрэлтүүлгийг орон сууц, худалдаа, эрүүл мэндийн байгууллагууд ихээр хэрэглэдэг.

7.Өөрийн сонголт, хэрэгцээнд тохируулан гэрэлтүүлгээ сонгох боломжтой гэрэлтүүлгүүд. Жишээ нь: Соронзон замтай гэрлүүд, замтай гэрлүүд, нүдэн гэрлүүд.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл